Нууцлалын бодлого

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

(Odtoi.com платформын хэрэглэгчдэд зориулсан)

Хамгийн сүүлд шинэчилсэн: 2025 оны 7 сарын 7


1. Ерөнхий мэдээлэл

Odtoi.com нь таны хувийн мэдээллийг хүндэтгэн хамгаалахыг зорьдог. Энэхүү Нууцлалын бодлого нь манай платформыг ашиглах явцад таны талаарх ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалдаг тухай тайлбарлана.


2. Цуглуулж болох мэдээлэл

Odtoi.com нь дараах төрлийн мэдээллийг цуглуулж болно:

  • Овог, нэр

  • Утасны дугаар

  • Имэйл хаяг

  • Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл (сонирхол, туршлага, хэрэгцээ гэх мэт)

  • Бизнесийн санаа, товч танилцуулга

  • Платформ дээрх таны харилцаа, асуулт, хариултууд


3. Мэдээлэл цуглуулах зорилго

  • Таныг хөрөнгө оруулагч эсвэл хөрөнгө оруулалт хайгчтай холбох

  • Хувь хүсэн тохируулсан хөрөнгө оруулалтын санал илгээх

  • Үйлчилгээний чанарыг сайжруулах

  • Харилцааг бүртгэх, сайжруулах

  • Хууль, дүрэм журмын дагуу шаардлагатай тохиолдолд тайлагнах


4. Мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах

Odtoi.com нь таны зөвшөөрөлгүйгээр таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, түрээслэх, шилжүүлэхгүй. Харин дараах нөхцөлд дамжуулж болно:

  • Хөрөнгө оруулалтын зорилгоор тохирсон хөрөнгө оруулагчид

  • Хууль, эрх зүйн шаардлагаар

  • Манай хамтрагч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (жишээ нь: имэйл илгээх систем, дата хадгалах үйлчилгээ гэх мэт)


5. Мэдээлэл хамгаалалт

Odtoi.com нь таны мэдээллийг хамгаалах дотоод зохицуулалт, техник, технологийн арга хэмжээг авсан. Үүнд:

  • SSL шифрлэл

  • Хандалтын хяналт

  • Мэдээлэл задруулахгүй байх журам


6. Cookie болон хэрэглээний өгөгдөл

Бид таны платформ ашиглалтаас үүссэн өгөгдлийг (жишээ нь: IP хаяг, төхөөрөмж, хандалтын огноо цаг гэх мэт) системийн сайжруулалт, хэрэглэгчийн зан төлөвийг судлах зорилгоор ашиглаж болно.